Баавгайн халдлагад өртсөн иргэнийг энгийн тасагт шилжүүлжээ
Баавгайн халдлагад өртөж, хүнд гэмтэл авсан иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар иргэний биеийн байдал тогтворжиж эрчимт эмчилгээний тасгаас энгийн эмчилгээний тасагт шилжүүлжээ.
Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад “Өвчтөний биеийн байдал тогтвортой болсон тул эрчимт эмчилгээний тасгаас энгийн эмчилгээний тасагт шилжсэн. Эмчилгээний нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Зөвхөн ар гэрт нь мэдээлэл өгч байгаа” гэв.
Хэргийг эргэн сануулбал, энэ оны аравдугаар сарын 8-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Хужирбулангийн Бурхантын энгэр гэх газарт шөнийн 01:00 цагийн орчимд баавгай гэрт унтаж байсан иргэд рүү халдсан тухай дуудлага бүртгэгдсэн. Албаныхан дуудлагын дагуу 30 минутын дараа хэргийн газарт очиход баавгай эхлээд эмэгтэй рүү дайрсан байжээ. Улмаар эрэгтэй нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Улсын онцгой комиссоос уг хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл өгөхдөө амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг яаралтай шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
The post Баавгайн халдлагад өртсөн иргэнийг энгийн тасагт шилжүүлжээ appeared first on www.see.mn .
The full article is being collected. Available text is shown for now.