Back

С.Бямбын “Зогсоол” кино Бусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино 31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ. Тус бүтээл энэ сарын 11-нд олон улсын А зэрэглэлийн Бусаны кино наадмын “Vision To Asia” хэсэгт дэлхийн нээлтээ хийсэн юм.

Найруулагч С.Бямба өмнө нь “Алсын удирдлага” киногоороо тус наадмын шилдгээр шалгарч байсан бол энэ удаад “Зогсоол” бүтээлээрээ “Vision of Jiseok Award”, “Hylife Vision Award”, Ази, Номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний “NETPAC”, олон улсын кино шүүмжлэгчдийн “The International Critics Prize” шагналуудын эзэн болжээ.

Шагналын тодорхойлолтод уг киног ёжлол, зүйрлэл, кино хэлний уран хослолоор цар тахлын үеийн хүмүүсийн амьдрал, зовлон бэрхшээлийг харуулж, бусдыг ойлгох, энэрэн нигүүлсэх сэтгэл, тэсвэр хатуужил, итгэл найдварын тухай гүн гүнзгий өгүүлсэн бүтээл хэмээн онцолсон байна.

Киноны үйл явдал Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн цаг үед өрнөдөг. Алслагдсан сумын иргэдийн өдөр тутмын амьдрал сумын цорын ганц шатахуун түгээх станцыг эрхэлдэг, өрх толгойлсон залуу бүсгүй Хандаагаас ихээхэн хамаарна. Харин бусдын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг Хандаагийн хувь заяа өөрөө хэнээс, юунаас хамаарч байгааг киноны үйл явдлаар дамжуулан өгүүлжээ.

Олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн “Зогсоол” уран сайхны киног 2026 оны арваннэгдүгээр сард монголын үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байна.

The post С.Бямбын “Зогсоол” кино Бусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ appeared first on Өрөг.МН - Монголын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл .

The full article is being collected. Available text is shown for now.

Back
Share this story

Get the daily newsletter →

Ask globalread.info

AI news & website helper
What would you like to explore?

I can find stories, explain headlines, or help you use globalread.info.

AI can make mistakes. Check the linked sources. Questions are sent to OpenAI.