Back

Б.Жавхлан: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгохын тулд хууль өөрчлөх шаардлагатай

Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд шууд бэлнээр олгохын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатайг Б.Жавхлан мэдэгдлээ.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг иргэд шууд эзэмшдэг учраас ногдол ашиг авах эрхтэй. Харин Оюу толгойн 34 хувийг Засгийн газар “Эрдэнэс Монгол” компаниар дамжуулан эзэмшдэг тул ногдол ашиг нь Үндэсний баялгийн санд төвлөрч, хуульд заасан зориулалтаар зарцуулагдах ёстойг тайлбарлав.

Б.Жавхлан “Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлэхээр бол Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоогоор ийм асуудал хөндөгдөөгүй учраас бэлнээр олгох эрх зүйн боломж байхгүй” гэв.

Мөн Оюу толгойн ногдол ашиг нь тогтмол орлого биш тул улсын төсвийн урсгал зардалд зарцуулах нь эрсдэлтэйг анхааруулав. Тиймээс ногдол ашгаар санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг зөвхөн тухайн эх үүсвэрээс санхүүжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.

The post Б.Жавхлан: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгохын тулд хууль өөрчлөх шаардлагатай appeared first on Өрөг.МН - Монголын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл .

The full article is being collected. Available text is shown for now.

Back
Share this story

Get the daily newsletter →

Ask globalread.info

AI news & website helper
What would you like to explore?

I can find stories, explain headlines, or help you use globalread.info.

AI can make mistakes. Check the linked sources. Questions are sent to OpenAI.